Хүүхэд бидний ирээдүй
Хялгасан хорхойтох өвчний эмчилгээ, урьд сэргийлэлт
Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг нь өвчин үүсгэгчийн халдварлах замуудыг хаана гэсэн үг. Өөрөөр хэлбэл орчноос дахин халдвар авах, өөрөөсөө дахин халдварлахаас сэргийлж ариун цэврийн дэглэм сайн сахина.Хялгасан хорхойн өндөг бохирдсон гараар дамжин халдварладаг тул гарын ариун цэврийг сахих нь чухал.
- Гарыг тогтмол угаах, хумсыг урт ургуулахгүй авч байх, гараа амандаа хийх, хөхөх зуршлыг арилгах, өглөө босмогц, бие зассаны дараа, хооллохын өмнө гарыг заавал угааж хэвших.
- Өндгөөр бохирлогдсон байж болох (халдвартай хүүхдийн) орны цагаан хэрэглэл, дотуур өмдийг өдөр бүр угааж индүүдэх.
- Хүүхдийн өдөр тутам хэрэглэдэг ахуйн ба сургалтын хэрэгсэл, тоглоом, крант, хаалганы бариул зэргийг өдөр бүр, хөтөвчийг бие зассаны дараа угааж ариутгах.
- Өглөө босмогц, орой унтахын өмнө хүүхдийн хошного, гадна бэлэг эрхтэн орчмыг хүүхдийн саван хэрэглэн угаах
- Өдөр бүр шүршүүрт оруулж биеийг угаах
- Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
- Усыг буцалгаж цэвэршүүлж хэрэглэх
- Жимс ногоог сайтар угааж хэрэглэх
- Махыг сайтар боловсруулж хэрэглэх
- Ил задгай хүнсний зүйлийг шууд хэрэглэхээс татгалзах
Дээрх ариун цэврийн дэглэм-эмчилгээг 21 хоног сайтар хийснээр эмгүйгээр хялгасан хорхойноос ангижрах боломжтой ба дахин халдвар авахаас урьдчилан сэргийлнэ. Эмчийн зөвлөгөөгөөр эмийн эмчилгээ хийнэ.
бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2011-05-16 өдөр 17:31
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.
бас л хэрэгтэй сэдэв
гар байнга угаах хамгийн зөв, сэдвээс нэг зүйл өөртөө авав, гэрийнхээ хаалганы бариул, крант зэргээ хлорминтай алчуураар арчиж байя, баярлалаа хүү.
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна
18:55, 2011-07-19 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих