Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Жирэмсэн үеийн хоол хүнс, хоолны нэмэлт

Манайд нэг байдаг дутагдалтай зүйл бол Жирэмсний үеийн хяналт, зөвлөгөө, эхийн биеийг төрөлтөнд бэлдэх явдал байдаг. Өрхийн эмч нарын маань мэдлэг, сэтгэл зарим талаар дутуу байдаг уу энэ тал дээр манайхан их муу. Тиймээс хүн бүр өөрсдөө жирэмсэн болсон бол анхаарч байх хэрэгтэй байдаг. Эмч нарын хувьд ч яг ойр дотныхоо хүнийг ч бас сайн мэдэхгүйгээс анхаарч мэддэггүй.
Хүүхэд, эх барихын салбар бол өрхийн эмнэлэгтэйгээ зайлшгүй холбоо хамааралтай байх ёстой юм л даа.

Саажилт өвчний хувьд манайд байгаа шалтгаануудын нэг нь хүүхдийн тархинд цус харвалтаас үүсээд тархины тодорхой хэсгүүд эргэж сэргэхгүй гэмтэж тэр хэсгийн эсүүд нь үхснээс болоод тэдгээрийн гүйцэтгэх үүргүүд, хөдөлгөөнийг тухайн хүүхэд гүйцэтгэж чадахгүйгээс болж үүсдэг. Нөгөө нэг шалтгаан нь нярайн шарлалтаас үүсдэг. Мөн нярайн шарлалтын бас нэг шалтгаан нь тархинд цус харвах байдаг. Нярайн шарлалт нь элэгнээс болж үүссэн, эсвэл цус харвалтаас үүссэн зэргийг ялгах хэрэгтэй байдаг. Ер нь энэ талаар ярьвал маш их зүйл байдаг тул ингээд орхиё.

К витамины дутагдлаас болж нярай хүүхдийн цусны бүлэгнэлт муу болж тархинд цус харвах шалтгаан болдог. Хэдийгээр төрөх үед нэг удаа хийдэг боловч уг нь эх нь жирэмсэн байх хугацаандаа К витаминыг хоолоор, нэмэлт хэлбэрээр авч байх нь хэрэгтэй. Урьд нь ганц хүнийг тэжээдэг байсан ходоод маань гэдсэн дэх дахин нэг хүнийг тэжээхийн тулд бас дан ганц хоол хүрэлцдэггүй, дээр нь манай нөхцөлд хоолны төрөл агууламж их муу байдаг.

Тиймээс жирэмсэн эхчүүдийн хувьд төмрийн бэлдмэл, фолийн хүчил, К витамин гэсэн 3 зүйлийг нэмэлтээр хэрэглэж байх нь их чухал. Болж өгвөл цагаан идээ хэрэглэж, хятад ногоо хэрэглэхгүй, элдэв импортын хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хоол ундандаа бас сайн анхаарч чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй.

АНУ зэрэг хөгжилтэй орнуудад бол яг жирэмсний зориулалтын найрлага бүхий витаминууд байдаг юм билээ. Манайд ч одоо цөөнгүй орж ирж байгаа байх. Ийм бэлдмэлүүдийг хэрэглэх нь бас их зүгээр. Гэхдээ нөгөө талаас бас тийм витаминууд бас Монгол хүний хоол унд, нөхцөл, бие махбодын онцлогт хир зохихыг сайтар судалж байж хэрэглэвэл зүгээр гэж бодогддог, тэр чиглэлээр судалгаа хийж тогтоосон бэлдмэлүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэх хэрэгтэй болов уу гэсэн бодол байдаг юм. Тэгээд жирэмсэн үеийн хоол унд, дэглэм зэргийн талаар өрхийн эмч нарт энэ талаар сайн мэдлэг олгож жирэмсний хяналтанд анхаарал хандуулах зэрэг ажил нийгмийн эрүүл мэндийн салбараас явуулах хэрэгтэй болов уу гэж бас бодогддог.

Мөн нэг том асуудал бол агаарын бохирдол. Болж өгвөл жирэмслэх хугацаагаа сайтар тооцоолж арай утаа багатай үеийг тааруулах, хэрвээ боломжтой бол бүүр жирэмсэн байх, төрөөд 1 нас хүртэлх хугацаанд хотоос гадагш байвал хүүхэд тань эрүүл саруул төрж, өсөж бойжих нь илүү байх болов уу гэж бодож байна.

Мөн жирэмсэн болсон бол үүнтэй холбоотой ном, мэдээллийг цуглуулж, уншиж зөвлөгөө авч, мөрдөөрэй гэж хэлмээр байна баярлах

бичсэн: xvv | төрөл: Жирэмсэн 2009-10-18 өдөр 18:37
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Nimbeg uuj bolhuu
Бичсэн: Зочин 10:28, 2020-06-14 | Холбоос | |


k vitamin gej erdoo sonsoj bgagui yum bn. Yamar hvnsend iluu ih bdag yum bol?
Бичсэн: Pujee (зочин) 20:13, 2012-05-12 | Холбоос | |


ирмэх
Бичсэн: Зочин 00:06, 2011-05-10 | Холбоос | |


үнсэлт
Бичсэн: Зочин 16:49, 2011-02-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax