Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Нярай хүүхдийн хамар цэвэрлэх

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч  хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэмээс хэтрүүлэхгүй байлгаж өвлийн улиралд утаа униар багассан өдрийн цагаар урин дулаан цагт салхивчаа онгойлгож агаар сайн оруулж байх хэрэгтэй.

Яагаад хамар нь битүүрдэг вэ?

Хүүхдийн хамар ханиад томуу тусаагүй бол юунаас болоод битүүрч байгааг ажиглаж  мэдэхийг хичээ. 2 сар хүрэхээрээ нярай хүүхэд баасаа хурааж, янцаглаж, гулгих нь ихэсдэг. Энэ нь хүүхэд тань мяраалж байгаагийн нэг хэлбэр юм. Харин ингэж гулгихаараа хэвтэж байгаа хүүхэд дээшээ харж байвал хамарлуу нь ордог. Ингэж хамарт орсон сүү нустай холилдон хатаж амьсгалах замыг хаадаг.

Мөн өрөө тасалгаа хэт халуун, хуурай, тоосонцортой  байгаагаас хүүхдийн хамар битүүрдэг. Яагаад гэвэл хүүхдийн хамар гүйцэд хөгжөөгүй, богино, салстын хөгжил сул, хамар дотор нь үс ургаж амжаагүй байгаагаас элдэв тоосонцрыг шүүлгүй шууд хүлээж авдаг.

Мөн хамар нь их битүүрдэг хүүхдийн  чих  өвдөх нь их байдаг.

Хамрын битүүг хэрхэн цэвэрлэх вэ?

Хүүхдийнхээ хамарт буцалсан бүлээн ус 1-3 дуслыг хамрын нуруу ханыг дагуулан дусааж өгнө. Энэ нь хамрыг бүрэн чийглэж өгнө. Хэрэв шууд гэдийлгэж дусаах юм бол хүүхэд цочихоос гадна хамар гүйцэт чийглэгдэхгүй. Ингээд хэсэг хэвтүүлж байгаад хүүхдийг түрүүлэг нь доош нь харуулан эргүүлж  хэвтүүлнэ.  Хүүхэд хэсэг хэвтээд тийчилж магадгүй уйлна. Бага зэрэг уйлуулсандаа ч гэмгүй. Ингээд хүүхдийн нус бултайж гарч ирэхэд зулын гол шиг эрчилсэн нарийн хөвөнгөөр хамрыг цэвэрлэнэ.Савх болон хатуу зүйл хэрэглэж хэрхэвч болохгүй.Хамрын нүхийг ээлжлэн цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ зарим эмч нар ингэж цэвэрлэх нь ч хүүхдийн хамрын салтсыг гэмтээдэг, цаашид нус их гоождог болдог гэж үзээд зөвхөн буцалсан ус дусааж дэвтээж өөрөөр нь гадагшлуулах хэрэгтэй, хөвөн болон ямар нэгэн өөр зүйл хамарт хийж цэвэрлэх хэрэггүй гэж үздэг.

Зарим ээжүүд хүүхдийнхээ хамарт хөхнийхөө сүүг дусааж харагддаг. Энэ буруу. Яагаад гэвэл сүү уураг ихтэй учраас бүр ч амархан хатаж битүүрдэг.

Хүүхдээ хамрыг нь зөвхөн сэрүүн байх үед нь л цэвэрлэж байх хэрэгтэй. Унтаж байхад нь цэвэрлэж болохгүй.

Бага зэргийн дэр дэрлүүлж байгаарай.

Мөн хүүхдийнхээ хэвтрийг аль болох амьсгалахад чөлөөтэй биед нь эвтэйхэн байхаар бага зэрэг хажуугаар нь хэвтүүлж байх.

Мөн зарим ээжүүд хүүхэд тэврүүлээд сурчихна гээд бараг авдаггүй. Энэ нь байнга хэвтээ байдалд байгаа нярай хүүхдэд тийм ч таатай зүйл бишийн дээр хамар битүүрэхэд ч нөлөөлдөг. Иймд хүүхдээ ялангуяа хооллож хөхүүлсний дараа хэсэг хугацаагаар /10-15 мин/ заавал босгож тэврэх, нурууг нь илж, хурууны өндгөөр тогшиж  өгөх хэрэгтэй.   Өдөр болгон усанд оруулж зөв асаргаатай байгаа хүүхдийн хамар тэр бүрий битүүрээд байдаггүй.


Эх сурвалж: mglclub.com/forum



бичсэн: xvv | төрөл: Эрүүл мэнд 2010-04-03 өдөр 18:56
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Nyrai hvvhed yaj ugjah be
Бичсэн: Зочин 18:33, 2018-10-06 | Холбоос | |


Ер нь нярай хүүхдийг цээжин талыг 35 хэм дээш налуу байрлуулах хэрэгтэй юм билээ. Удахгүй нэг видео бичлэг оруулж тавих болно оо.
Бичсэн: Алмас 14:25, 2011-03-06 | Холбоос | |


уйлах
Бичсэн: Зочин 12:42, 2011-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax