Хүүхэд бидний ирээдүй
Сэтгэлд ургасан мөнхийн цэцэг
Тэгэхэд бүлээн салхи салхилж, шарлаж унасан навчис хөл доор гунигтайхан тийчлэн байсан намрын нэг өдөр байсаан. Хаврын дэггүй салхийг сөрөн сөрөн нахиалсан хэнзхэн ногоон нахиа зуны дэггүй аалинд өсч томроод, удалгүй байгалийн хуулиар өтөлж шарлаад унасан нь тэр биз.Сайн дурын ажил хийж байгаад ойртож хайрласан нэгэн бяцхан охины нас барсныг сонсоод даанч хатуу хорвоог гомдон гомдон уйлж сууж байлаа.
... Зулаанаа гэж ээж нь өхөөрдөн дууддаг тэр охин дөнгөж есхөн настай байсан юм. Ээжийнхээ гараас хөтлөөд эрдмийн мөрийг хөөж сургуульд орсон өвлөө тархины хавдар гэсэн аймшигт өвчин тусаад намрын тэр нэгэн өглөөг хүртэл арван нэгэн сар өвчинтэйгээ тэмцсээр хорвоог орхисон нь өчигдөр болсон мэт тодхон санагдана. Зулаанаа миний чагнуурыг чихэндээ зүүн өөрийнхөө зүрхийг чагнаснаа,
-Цолмон эгчээ миний зүрх ийм тод, жигдхэн цохилж байгаа юм чинь би үхэх болоогүй юм байна. Би үхэхгүй ээ, том болоод сайн дуучин болно. Тэгээд зохиосон дуугаа өөрөө дуулах болноо гэж билээ.
- Зулаанаа чи шүлэг зохиодог юмуу ?
- Тийм ээ, гэхдээ хэнд ч уншуулдаггүй боловч таньд бол болноо гээд элемэнт дэвтэр дүүрэн эв дүйгүйхэн бичсэн шүлгийн цомгоо үзүүлэв.
Зулаанаагийн агуу шүлгийн цомгон дундаас “Зун” гэдэг шүлэг нь надад хамгийн их таалагдаж билээ.
Намайг очих болгонд Зулаанаа улам бүр л турж, хүүхдийн дүрсгүйхэн хөөрхөн инээд нь мушийх төдийxнөөр солигдож, харсаар байтал айхтар өвчний бүх шинж тэмдгүүд хэтэрхий тод илэрч байсан ч эжийгээ зовоохгүй гэсэндээ шүд зуун өөрөө босч бие засна гэдэг байсан нь турьхан бие, хэнзхэн наснаас гарамгүй их сэтгэлийн тэвчээр байж дээ.
Хүчээр шахам жижиг аягаap шингэн бантан, зөөлөн тараг иддэг байсан бол харахын төдийд л бөөлжиж огих боллоо. Сүүлдээ Зулаанааг судсаар тэжээхээс өөр аргагүй болов.
Зулаанаагийн, миний хоёр хуруунаас нарийхан болсон турьхан гарлуу зүү хатгасан нь өөрийнхөө зүрхрүү хатгах адил өвдсөнсөн. Арай гэж олсон судсаа алдчихгүй гэсэндээ атгаад сууж байгаад нам унтсан миний толгойг Зулаанаа өөрийнхөө өвөр дээр тавьсан гэдгийг хожим ээжээс нь сонсоод нулимсаа хорьж дийлээгүй билээ.
... Тэр өдөр Зулаанаагийн ээжид сүүтэй цай чанаж, шөл хийгээд очив.Өвчин намдаах хүчтэй тариандаа нам унтсан Зулаанаагийн тоологдом хэдхэн ширхэг үсэнд миний бэлэглэсэн хавчаар байхыг хараад яагаад хүний хүүхдэд ингэтлээ дассандаа өөртөө гайхаж билээ. Бид хоёрын хооронд дусал цусны холбоо байхгүй ээ, гэвч энэ бяцхан охины сэтгэлийн агуу их тэвчээр, зөөлөн хайр хоёр төрсөн дүүгээс минь өөрцгүй дотно болгож, удахгүй хэзээ ч ирэхгүйгээр явна гэсэн бодит үнэнийг зөвшөөрч чадахгүй болгоход хүргэсэн юм.
... Гадаа хэдийнэ харанхуй болжээ. Зулаанаагийн амин чухал үзүүлэлт бүгд хэвийн, жижүүр эмч байнга шалгаастай... .
Маргааш өглөө нь өглөө шуурхай хуралд орсон байх хооронд Зулаанаагийн ээжээс утсанд дуудлага иржээ. Хармагцаа буцааж залгав. Утас дийд дийд... .
Өдрийн цайны цагаар дахин залгав. Үл таних эрэгтэй хүний хоолой
- ... эгч нэгдүгээр эмнэлгийн моргруу явсан, би дүү нь байна.
- Яагаад юу болов... .
... Тиймээ Зулаанаа минь ээжээсээ надаас энэ хорвоогоос үүрд явчихжээ.
Нас барахаасаа хоёр цагийн өмнө буюу шөнө 3 цагийн үед морфины үйлчилгээ гарахад Зулаанаа сэрж, өлсөж байгаагаа хэлээд, миний аваачсан шөлнөөс хоёр халбага уусан гэдгийг хожим сонсоод бид хоёр хувь Заяагаар учирч гэдэгт итгэсэн юм. Учир нь Зулаанаа 5 хоног уснаас өөр юм уугаагүй билээ.
... Саяхан Токиогийн Инокашира цэцэрлэгрүү Сакура цэцгийг үзэхээр явлаа. Хаврын энэ өдрүүдэд хаа сайгүй үзэсгэлэнт Сакура цомирлогоо дэлгэн ер бусын байж ажээ. Өглөө хэрэг болгон зургийн аппаратаа цүнхэндээ хийсэн боловч цүнхээ солиод өөр цүнх аваад гарчихжээ,зураг дарах талаар болов.Тэгээд нөгөөдөр олдох 2 цаг гаруй заваа дахин ирж зураг дарахад зориулахаар шийдлээ.
Нөгөөдөр нь өдөржин шөнөжин цутгасан борооны дараа дөнгөж уржигдархан хамаг л гоо үзэсгэлэнгээ дэлгэн байсан үзэсгэлэнт Сакура цэцгийн дэлбээг олж харсангүй.
Сакура гэж ийм л богинохон настай ажээ. За яахав, дараа жил дахин цэцэглэх юм хойно зураг дарна даа.
Энэ үгийг өөртөө хэлэх үед Зулаанаагийн тухай бодол толгойд орж ирсэн юм. Тиймээ Зулаанаа гэдэг хөөрхөн охин хэдийгээр есхөн жил амьдраад хорвоогоос буцсан боловч хэн нэгэн сайхан ээж аавын цэцэгнээс хөөрхөн охин нь болоод төрөх болноо.
... Хэдийгээр зураг дарж амжаагүй боловч нүдээ аних болгонд харагддаг үзэсгэлэнт Сакура цэцэг адил Зулаанаа дүү хорвоо дээр байхгүй болсон ч миний сэтгэлд үргэлж зул адил асч, цэцэг адил дэлбээлж, намайг хайрлаж, намайг дэмжиж, зоригжуулж явдаг юм. Тиймээ миний сэтгэлд ургасан Зулаанаа гэдэг цэцэг хэзээ ч унахгүй, мөнхийн цэцэг юм шүү.
... Тэгэхэд бүлээн салхи салхилж, шарлаж унасан навчис хөл доор гунигтайхан тийчлэн байсан намрын нэг өдөр байсаан. Хаврын дэггүй салхийг сөрөн сөрөн нахиалсан хэнзхэн ногоон нахиа зуны дэггүй аалинд өсч томроод, удалгүй байгалийн хуулиар өтөлж шарлаад унасан нь тэр биз. Тэр үед нүцгэрч хувхайрсан мододыг нь би хараагүй юм. Лав миний сэтгэл шиг гунигтай байсан байхдаа... .
... . Одоо ч тэр мододыг ямаршуухан буйг би харахгүй байгаа боловч, харсан мэт мэдэж байна. Хаврын дэггүй салхийг сөрөн сөрөн цухуйх хэнзхэн ногоон нахиагаа өлгийдөөд, нялх үрээ энхрийлэн бүүвэйлэх ээжийн мишээл шиг үзэсгэлтэй байгаа байхдаа.
Буцах ирэхийн жамаа гэж...
Зун.
Нар нь хав халуун
Навч нь нов ногоон
Тэнгэр нь цэв цэлмэг
Тэнгэс нь хөв хөх
Зуны улирал сайхан даа
Зулзган нас минь гоё доо
Зун цаг дуусахаар муухай ч
Зуурдын төдий өнгөрөх нь харамсалтай ч
Намар болохоор сургуульд явна
Сурч мэдээд сайн хүн болно
Эрдэм сураад ихийг бүтээнэ
Ээжийнхээ ачийг заавал хариулна.
Зүүлт: Хүндэтгэх шалтгаанаар Зулаанаагийн нэрийг өөрчилсөн болно.
Мөн “Зун” шүлэгт бага зэрэг засвар орсон тул хүлцэл өчье
Энэ шүлгийг Зулаанаа сургуульд орсон намрынхаа зун нь бичсэн юм.
5 настайдаа уншиж бичиж сурсан Зулаанаа минь өнөөдөр амьд байсан бол 3 дугаар ангийн мундаг сурагч байх байсан нь гарцаагүй.
Токио хот
2008 он 4 сар
бичсэн: Tsoomii | төрөл: Аавуудад 2008-05-19 өдөр 14:26
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.
Сэтгэгдэл
Тэр үед хамт байсан ч болоосой. Ядаж жаахан ч гэсэн инээлгэхгүй юу. Зүрх өвдөөд бас нулимс гоожоод байхын...
Ядаж амьдарч байгаа амьсгалж байгаа үедээ бусдад жаахан ч гэсэн туслах боломжийг алдаж байхгүй юмсан...
Ядаж амьдарч байгаа амьсгалж байгаа үедээ бусдад жаахан ч гэсэн туслах боломжийг алдаж байхгүй юмсан...
Бичсэн: Хүслийнжигүүр
13:44, 2008-06-16 | Холбоос | |
Азтай охин юмаа ийм сайн эмчээр үзүүлж байсан. Нас барсан хүний сүнс хаа нэг тийшээ очдог гэж би боддог. Чамайг хаа нэгтэйгээс дэмжиж байгаа байхаа Зулаанаа шиг олон олон хүүхдэд туслах боломж бидний өмнө байгаа. Найз нь ч бас хичээнээ. Амжилт!
Сэтгэгдэл бичих
Үр чинь болоод ирэх болтугай...