Хүүхэд бидний ирээдүй
Эцэг эхчүүдэд зөвлөмж
"Эрүүл хүүхэд" аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн оношлогоо үзлэг бага насны хүүхдүүдэд эрчимтэй явагдаж байгаа билээ.
Үзлэгээр хамгийн түгээмэл тохиолдож байгаа эмгэгүүдээс болж зарим нэг зөвлөгөөг эцэг эхүүдэд заавал өгмөөр санагдав.
Бага насны хүүхдүүдэд шүдний өвчлөл "аймаар их" байнаа. Цэцэрлэгийн зарим нэг ангийн хүүхдүүдийн 3 хан нь л цоо эрүүл гээд боддоо... Гэхдээ энэ удаа шүдний өвчлөлийн талаар ярихгүй
Бага насны хөвгүүдийн дунд фемоз гэж анагаахаар хэлэгдэх хүүхдийн тээрхийн арьс чөлөөтэй шамрахгүй, мөн төмсөг хуухнагт буухгүй байх гэсэн эмгэгүүд нэлээд байв.
Эцэг эхчүүдээ та хүүтэй бол дараах зөвлөгөөг өгье. Хүүхдийнхээ бэлэг эрхтэнг бяцхан зав гаргаад шалгаарай.
- Хүүхдийн чинь эрхтэний толгой буюу тээрхийний арьс хойшоо чөлөөтэй шамардаг байх ёстой. Тэр нь шамрахгүй, тээрхийний амсар нь нарийхан төрсөн хүүхэд бас байдаг. Үзлэг оношлогоогоор ийм эмгэгтэй хүүхэд нэлээдгүй байсан. Үүнийг анагаахын хэллэгээр фемоз гэдэг. Хүүхэд хоёр нас хүртлээ фемозтой байж болно. Гэхдээ ямар нэг зовиургүй байх ёстой. Үзлэгээр Тээрхийн арьс шамраагүй гээд сувилгааны зөвлөмж эмч өгсөн байвал гормонтой тос түрхэн иллэг хийх замаар эмчилж болно. Дөнгөж төрсөн нярай үеэс эхлэн танд зөвлөгөө өгч тусалдаг өрхийн эмч нар ээлжит үзлэг хийх үеэрээ хүүхдийн энэ эрхтэнг үзэж шалгаж, зөвлөж байх ёстойн уг нь.
Зовиургүй бол хоёр нас хүртлээ эмнэлэгт хандахгүй явж болно. Түүнээс дээш насанд бол шамрахгүй бол заавал мэргэжлийн эмчид хандаарай.
Бас хүүхдүүд дунд төмсөг буугаагүй тохиолдол бас байна. Буугаагүй л бол эцэг, эхчүүд нарийн мэргэжлийн эмчийн хяналт зөвлөмжийг даруй авах хэрэгтэй. Удвал мэс заслын гэх мэт хүндэрсэн эмчилгээний шат руу орно шүү дээ. Хоёр талын төмсөг нь буугаагүй тохиолдолд үр хүүхэдтэй болох чадвар нь 50 хувь хүртэл буурна гэж анагаах ухаан нотолдог.
Үзлэгийн явцад ийм эмгэгүүд зонхилон оношлогдож байгаа тул хүүхдийнхээ оношыг хараад эмчид үзүүлэн даруй эмчилгээ сувилгааны зөвлөмж заавраар хүүхдээ эрүүлжүүлээрэй. Заавар зөвлөмжөөр зөв иллэг хийхэд энэ асуудал арилна.
За тэгээд улигт шүдний өвчлөлийг яалтай нь билээ? Шүднээс даамжирсан гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина бас аймаар их байнаа. Насанд хүрсэн хүний өвчлөлийн шалтгааны 60% нь бага насандаа авсан өвчний үргэлжлэл байдаг бол одоо 70 -аас дээш гэхэд би л лав үнэмшихээр боллоо. Шүд... шүд... шүд цоорох аюулаас хүүхдээ сэрэмжлээч гэж давтаж сануулмаар.
Эцэг эхчүүдээ эрүүл хүүхэдтэй байхыг хүсвэл эрүүл ахуйн зөв дадал хэвшилд хүүхдээ сургаарай.
За анхаарал тавьсанд баярлалаа.
бичсэн: Цагаан хараацай | төрөл: Эрүүл мэнд 2012-05-16 өдөр 10:27
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Хэрэв 6 сараас дээш настай бол тарганд оруулаад, болж өгвөл хонины тараг унтахынх нь өмнө бага зэрэг идүүлээд унтуулаад үзээрэй. Халуун наранд харин хонины тараг өгч унтуулж болохгүй шүү.
аан их шүү дээ
Сэтгэгдэл бичих
Хамраас цус гарах олон шалтгаан байж болно. Тиймээс эмчид хандаж үзүүлсэн нь дээр байх аа. К витамин ямар ч байсан уулгаарай. К витаминаар баялаг хоол хүнс идүүлж болно.
Магадгүй хамрын самалдаг ясанд асуудал байж ч мэдэх юм. Юу ч гэсэн чих хамар хоолой, цусны эмчид шинжилгээ өгч үзүүлж байж л мэдэгдэнэ.