Жирэмсний шинж тэмдэг
Жирэмсний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно. Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:
- Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
- Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
- Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр Солонгосын цувр...